
SIM карт, зайгаа хийх
Тайлбар: Нүүрийг нь авахаасаа өмнө төхөөрөмжийг унтрааж, цэнэглэгч болон
бусад аливаа төхөөрөмжөөс салга. Нүүрийг нь сольж байхдаа электрон
6
Эхлэх

элементэд гар хүрэхээс зайлсхий. Төхөөрөмжийг хадгалж, ашиглахдаа нүүрийг
нь хийсэн байх ёстой.
Анхаарах зүйл: Энэ төхөөрөмжийг зөвхөн стандарт SIM карт (зураг үз)-тай
ашиглах зориулалттай. Нийцгүй SIM карт ашиглавал төхөөрөмж эсвэл картыг
гэмтээж, картанд хадгалагдсан өгөгдлийг эвдэж болно. Мини-UICC зүсэлттэй SIM
карт хэрэглэхдээ гар утасны оператортайгаа зөвлөлдөнө үү.
Анхаарах зүйл: SIM картанд гэмтэл учруулахаас зайлсхийхийн тулд картыг
хийх буюу авахаасаа өмнө зайг дандаа авч бай.
Энэ утсыг дараах зүйлтэй ашиглах зориулалттай BL-5C зориулалттай. Үргэлж
оригинал Nokia зай ашиглаж бай.
Хэрэв та зөвхөн нэг SIM карттай бол, дотоод SIM картны үүрэнд картыг хий.
SIM картыг зурах буюу нугалахад карт болон түүнд хадгалаастай харилцахын
мэдээлэл амархан гэмтдэг тул карттай харьцах, түүнийг утсандаа хийж, авахдаа
болгоомжтой байна уу.
1 Хуруугаа утасны оройн хүнхэрт байрлуулаад, арын тагийг болгоомжтой
өргөж, ав (1). Зайг хийсэн байгаа бол, түүнийг өргөж ав (2).
2 SIM картны үүрийг нээж (3), SIM картыг хийх буюу ав (4 эсвэл 5). Картны
контактын хэсэг доошоо харсан эсэхийг нягтал.
Эхлэх
7

3 Зайн контакт, зайн үүр хоёрыг тааруулж, зайг хий (6). Арын тагийг буцааж
хийхийн тулд, доод түгжээг үүр рүү нь чиглүүлж (7), тагны түгжээг байранд нь
ортол дарна (8).