Nokia C2 03 - Дэмжлэг

background image

Дэмжлэг
Та төхөөрөмжөө ашиглах талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсэх буюу утсаа

хэрхэн ажиллуулахаа сайн мэдэхгүй байгаа тохиолдолд, хэрэглэгчийн гарын

авлагыг бүрэн унш.
Хэрэв энэ таны асуудлыг шийдэхгүй байвал дараах аргын нэгээр оролдоод үз:

Утсаа дахин ачаал. Утсаа унтрааж, зайг ав. Нэг минут орчмын дараа зайгаа

буцааж хийгээд, утсаа асаа.

Утасны програм хангамжийг шинэчил

Үйлдвэрийн анхны тохиргоог сэргээх

Хэрэв таны асуудал шийдэгдээгүй хэвээр байвал, засварлах боломж байгаа

эсэхийг мэдэхийн тулд Nokia-д ханд. www.nokia.com/repair руу орж үз. Утсаа

засварт явуулахаас өмнө, үргэлж өгөгдлөө нөөцлөн хуулбарлаж бай.